Тэнгэрийн шүтлэг нь хүн-байгалийн холбоо, элэнц дээдсийн сэтгэл хүсэл, эрхэс тэнгэр, газар устайгаа мөнхийн уялдаатай гэсэн тахилга шүтлэгийн өвөрмөц онцлогтой. Турк-Монголчууд, монголчуудын тэнгэрийн шүтлэг нь байгаль-ертөнцийн аугаа хүчинд шүтэж аливаа зүйлсийг бүгд амьд биет гэж үзэн тэдгээрт эелэг энэрэнгүй харьцаж, залибарч иржээ.
Тэнгэрийг тахиж шүтэх нь хүмүүн бие байгалийн нэг хэсэг гэдгийг мэдэрч их эрч хүч, оюун ухааны чадавхийг эзэн тэнгэрээс олж, байгалийн өөрчлөлт хувьсалд зохицон өөр хоорондоо бүх зүйл холбоотойг ухааран, итгэл хүслээ даатган, залбирч ирсэн уламжлалтай.
Туркууд, байгаль, дэлхий, тал, нуга, уул, гол, нуур, зэргийг ихэд хүндэтгэж, эдгээр тансаг бүрдэл, бүгд бурхны бүтээл гэж залибарч, шүтдэг талаар судлаач Р.Н.Безертинов бичжээ.
Орчин үеийн Монголын түүх, уламжлалт ёс зүй судлаачид, тэнгэрийн шүтлэгийн талаар XIII зууны үеийн Монгол Тэнгэрийн шүтлэгийн холбоо уялдааг нэлээд тодруулж тайлбарласны дээр тэдний оруулсан хувь нэмрийг тодотгожээ.
Чингэс хаан, нүүдэлчин Монголын ураг омгийг нэгтгээд зогсоогүй, "Мөнх Тэнгэрийн" шүтлэг соёлыг дэлгэрүүлсэн нь өнөө хүртэл үргэлжлүүлэн ирсэн байна.
Тэнгэрийн шүтлэг нь Чингэс хааны үед төрийн шашин болтлоо хөгжиж бүх Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин доор амьдардаг бөгөөд энэ шүтлэг үндэстний хувь заяа, хүн бүрийн амьдрал үйлсийг даана гэж үзэж байсан.
Мөнх тэнгэрийн соёл нь Монголын ахуйд хүчтэй нэвтэрсэн байв. Монголын ард түмэн, Чингэс хааныг хальсны дараа Мөнх Тэнгэрийн Илч болсон хэмээн тэнгэрт залбирах болсоон.
Турк-Монголын бөөгийн шашныг гадаад, дотоодын шашин судлаачид хамгийн эртний гэж үздэг.
Орос-Буриадын судлаач Банзаров "Хар сүсэг бишрэл буюу Монголын бөө"-гийн тухай томоохон бүтээл туурвижээ.
1982 онд В.М.Михайловский "Бөөгийн тухай" XX-XXI зуунд хамаарах томоохон бүтээл гаргасаан. Мөн Н.Л.Жуковская, Г.Р.Галданова нарын Монгол-Буриадын ламын шашнаас өмнөх үеийн тухай бүтээлүүд байдаг.
Буриадын судлаач Д.С.Дугаровын судалгааны бүтээлд "Цагаан бөөгийн" шүтлэгийн түүхийн үндэслэлийг гаргасан байдаг.
Б.Н.Басилова, А.В.Смолк нар бөөгийн шашны адил болоод ялгаатай асуудлуудыг өөрсдийн бүтээлдээ харуулжээ.
Ю.И.Дробышев тэнгэрийн шүтлэг ба бөөгийн олон талт үйл ажиллагааны ижил төстэй асуудлаар судалсан байна.
Монголд XX зууны 90-ээд оны үед гарсан социалист эдийн засаг ба улс төрийн өөрчлөлтийн нөлөөгөөр ард түмний дунд ухамсарт шашны зан үйл сэргэж, сүм хийд, дацан, бөө мөргөлийн газрууд нээгдэж, дотоод, гадаадын олон улсын хурал болж, "Мөнх тэнгэрийн хүчин" мөргөлийн талаар хэл шинжээчид, психологчид, философичид, түүхчид, угсаатны зүй судлаачид, шашин судлаачид сонирхон судлах болов.
2004 онд Улаанбаатар хотод "Тэнгэрийн бөө мөргөл" судлах олон улсын нийгмийн академи байгуулагдав. Сүүлийн үед уламжлалт шашны зан үйлтэй холбогдсон эрдэм шинжилгээ практикийн бага хурал, семинар зохиогдож эрдэмтэд судлаачдын (С.Дулам, Ч.Далай, Г.Гэрэлбаатар, Р.Рэгзэндорж, Н.Нагаанбуу, Н.Ням-Осор, Д.Бямбадорж, О.Пүрэв, Д.Хүү, Т.Намжил, Л.Алтанзаяа нар) бүтээлүүд гарав.
Монголын дундад зууны уран зохиолд бөөгийн шашны бүтээл голлох хувийг эзлэж байсан.
Академич Ц.Дамдисүрэн XV-XVII зууны бөөгийн шашны талаар судалгаандаа 2 үндсэн зарчим байсныг дурдсан байна. Үүнд:
1.Бөөгийн уран зохиол нь аман ба бичгийн хэлбэрээр гарч байсан.
2.Бөөгийн уран зохиол монгол хэл дээр гарч байсан.
Бөөгийн эдгээр бүтээлүүд нь аман зохиолтой салшгүй холбоотой байсан бөгөөд шүлэг, яруу найргийн хэлбэрээр бичигдэж байжээ. Монголын шашны холбогдолтой аль ч ном зохиол нь Монгол үндэсний онцлогийг хадгалсан байдаг бөгөөд ард түмний дунд аман ярианы хэлбэрээр тархаж байсан.
Оросын судлаач, профессор Л.К.Герасимович, Монгол бөөгийн уран зохиол нь үндэсний өнгө аястай бөгөөд дундад зууны үеийн Монголын соёлын үнэтэй, сонирхолтой чухал материал болдог тухай бичжээ.
Академич Д.Цэрэнсодном Бөөгийн шүтлэг, дуудлага нь Монголын уламжлалт аман яруу найрагт чухал байр эзэлдгийг тэмдэглэжээ. Монголын бөөгийн үйл ажил нь эрт дээр үеэс уламжлагдан өнөөдрийг хүртэл эртний соёл, яруу найргийн олон төрөл хэлбэрээр бичигдэн ирсэн бөгөөд түүнд гуйлт, залбирал, магтаал, бишрэл, айдсыг зайлуулах зэрэг өршөөл, хүлцлийн бүх зүйл багтдаг.
Монголын орчин үеийн яруу найрагч Ш.Сүрэнжав, Л.Түдэв нар бөөгийн шүлэг нь өөрийн гуйлт залбирал байдгаараа хувийн бүтээлтэй адил төстэй хэллэгтэй боловч, уран сайхны хувьд бөө бүрийнх нь өөр өөр байдаг тухай бичсэн байна.
ХХ зууны сүүл, ХХI зууны эхний бөөгийн яруу найрагт Дондогийн Бямбадоржийн бүтээл зүй ёсоор орж өөрийн байр сууриа эзэлж байна.
Д.Бямбадорж нь 1946 онд Дарви суманд малчин ард Дондогийн долоо дахь хүү болж төрсөн. Эхийн тал нь Өэлүн ээжийн ураг Олхонууд овгийн үр сад юм. Д.Бямбадорж нь Монгол Улсын төрийн өргөмжлөлт "Зайран" болж, бүх төрлийн бөөгийн болон ламын шашны ёслолд оролцон ажиллаж байна. Д.Бямбадорж 1999 онд Чингэс хааны одонгоор шагнагдсан. Энэ бүх гавьяагаа Д.Бямбадорж гуай Мөнх Тэнгэрийн ивээл, хишиг гэж хэлдэг.
Д.Бямбадорж өнөөдөр, Монгол Улсын төрийн өргөмжлөлт "Зайран", "Тэнгэр судлалын олон улсын академийн "Хүндэт доктор", хэд хэдэн яруу найргийн бүтээл ном зохиолоо хэвлүүлсэн яруу найрагч юм. Тухайлбал:
...Хүчит дээдсийн мөнх тэнгэрээс
Хүйн холбоо амь нэгтэй би
Уйлах баярлахыг зэрэгцүүлэн
Уужим орчлонд төрсөн юм.
Хойч үедээ залгамжилсан
...Уг барьсан бөө мөргөлтэй
Удам дамжсан хөх толботон
Хаш эрдэнэ хөргийн өвлөж
Хас төрдөө мөргөхөөр ирсэн билээ.
"Бөө хүний үүрэг нь дэлхийн хүн төрөлхтөн, тэдгээрийг үзэл бодол хүслийг дээд тэнгэрт холбогч улаач байдаг" гэжээ.
Монгол тэнгэр шүтлэгийн уламжлалд Бөө, Удган, Зайран гэдэг нэрээр алдаршдаг бөгөөд Бөө-эрэгтэй, Удган-эмэгтэй бөө юм. Харин Зайран нь өндөр зэрэглэлийг багтаасан хүндэтгэлийн өргөмжит нэр юм.
1999 онд Монголд дэлхийн олон улсын бөөгийн V их хурал болсон.Тэнгэрийн хүчний тухай уламжлалт төсөөлөл нь Босоо, Хэвтээ тэнхлэгийн дагуу бүтэцтэй. Босоогоор дээд, доод, дунд гурван үед харагдах, үл харагдах хэсгүүдтэй үелэг давхарга гэж үздэг. Хэвтээ тэнхлэгийн дагууд гурван үеэр, үе бүр нь бурханлаг ба бурханлаг бус сэтгэл зүйн давхаргатай. Тэнгэрийн дээд үеийн хязгаар тодорхойгүй бөгөөд хамгийн дээд хэсэгт тэнгэрийн аугаа их сэтгэл байна. Мөнх Хөх Тэнгэр нь газар дэлхийн ба түүний бүрдэл бүх зүйлсийг бүтээгч гэж үздэг. Иймд дээд тэнгэрээс газар дэлхийн амгалан тайван байх, өвчин зовлонг арилгаж элбэг дэлбэг, эрүүл мэндийг хүсч залбирна.
Уужим орчлонд бөөгөөс өөр байхгүй
...Үнэн тусыг хүргэж чадна
Үйлийн үрийг хөлүүлж чадна
Олонд тусыг хүргэж чадна
Онцгой хэргийг бүтээж чадна.
Монгол жил бүр зуны эхэн сард Мөнх Хөх Тэнгэр шүтлэг ёслол хийдэг. Энэ ёслолыг бөө Д.Бямбадорж блтгэж газар, байрыг сонгон Тэнгэртээ тахиж, сан тавина. "Сан тавих" үг нь найм, дөрвөн мөртөөр шүлэглэсэн, мөнх тэнгэртээ хандаж, өвөг дээдсийн хүсэл сэтгэлийг дээдлэн залбирч уул усаа тахиж дөрвөн мөрт уншлага тутамд шившлэг хийнэ.
Бөө бөө ондоо ч
Бүгдээрээ тэнгэр шүтлэгтэн
Заяа тэнгэр нь хардаг болохоор
Залаад тэднийг аваад явна
Оршихуйн дээд тэнгэр
Эс оршихуйн орон хайрхад тэнгэр
Эст оршихуйн орон лус савдаг
Эзэн дээдэс өвгөдийн сүнс сүлд
Сэр сэр сэр
Хурай хурай хурай
Хамгаалж байдаг мөнх тэнгэр
Харж сахисан хайрхад тэнгэр
Нартай дэлхийд наадуулж хайрла
Сартай дэлхийд саатуулж цэнгүүл
Сэр сэр сэр
Хурай хурай
Монголын бөөгийн шашинд 99 дээд тэнгэртэй, түүний 55 нь цагаан, 44 нь хар тэнгэр байдаг гэж үздэг.
Бөө Д.Бямбадорж цагаан бөөгийн мөргөлд хамаарагдана. Энэ нь ламын шашны үйлээс өөр юм.
Г.Гэрэлтбаатар, Монгол уламжлалт заншилд 55 цагаан тэнгэрээ дуудаж сайн үйлсийг хүсэн залбирал үйлддэг тухай бичжээ.
Яруу найрагч Ш.Сүрэнжав, Д.Бямбадоржийн шүлэгт 99 тэнгэрийн уран сайхны бүх тусгал, дүр гарсныг онцлон үнэлжээ.
Арцын утаа үнэртэнгүүд
Арвайн гурилан сүлдтэнгүүд
Хий биетэн дагуултангууд
Хийсч ирдэг гайтангууд
Хүүг хүүг хүүг
Хээг хээг хээг
Шоог шоог шоог
Улин хуцах ёртонгууд
Улаан цусан идэштэнгүүд
Гайт хар тэнгэртэнгүүд
Газарт буусан сүнстэнгүүд
Шоог шоог шоог
Гай байвал зайлуулж очъё
Гарз байвал гаргаж очъё
Хүслийг чинь хүргэж өгье
Хүлээсийг чинь ирүүлж өгье
Д.Бямбадорж нь өөрийн яруу найргийн бүтээлдээ Монголын уламжлалт бөөгийн уран зохиол, ардын аман зохиол ярианы хэлбэрүүдийг гаргаж, Бөө мөргөл, Бөөгийн дуудлага, Тахилгын судар, Сан, Сангийн судар, Даллага, Даллагын судар, Өчиг, Сацал, Дуулал, ерөөл магтаал зэрэг олон төрлүүдээр харуулдгаараа өвөрмөц онцлогтой.
Д.Бямбадоржийн бүтээл нь Монголын дундад зууны үеийн Бөөгийн уран зохиолтой салшгүй холбоотой бөгөөд түүний үргэлжлэл болж, орчин үеийн Монгол соёлын өвийг баяжуулж байна.
Монголын бөөгийн шашин төрж, тэнгэрлэг шүтлэг хэлбэрээ олон хөгжиж эхэллээ.
Ийнхүү зайран Д.Бямбадоржийн зүтгэл хөдөлмөр, бүтээлээр Монголын орчин үеийн уран зохиол, бөөгийн уран зохиолын шинэ үе орж ирлээ гэж үзэх болов.
Санкт-Петербургийн улсын их сургуулийн дорно дахины салбар
М.П.Петрова
Орчуулсан Ж.Оюун
Эх хувь: http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn
No comments:
Post a Comment