Tuesday, August 24, 2010

Д.Бямбадорж: Цайлган сэтгэлтэй хүн өөрөө өөрийгөө ариусгаад сайн явдаг

 Уншигч Та зайран Д.Бямбадоржийг морин хуур татаж, дуулж байхыг нь харсан уу. Шүлэг уншихаараа хөглөгдөөд хачин сайхан дуулдаг юм билээ.
…Тэнгэр мөрлөсөн Сутай минь
Тэртээ холдоо харагдана даа
Тэнд л байгаа хоёр буурайдаа
Тэврүүлж золгоод уулзана даа
Эргээд ирэхэд энх л байгаарай
Энэ л янзаараа мөнх л байгаарай…гээд л уяртал дуулдгийг ярилцлага хийх явцдаа мэдэж авсандаа олзуурхлаа.
Дуучин Т.Баясгалангийн дуулдаг “Хоёр буурайдаа” хэмээх энэ сайхан дууны үгийг тэрбээр тэрлэгсэн төдийгүй “Сутай ээж”, “Дарвидаг хээр” зэрэг олон дуутай.
Ингээд Мөнхтэнгэр судлалын дэлхийн академийн хүндэт доктор, бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн, зайран, яруу найрагч Д.БЯМБАДОРЖТОЙ хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэе.

Д.Бямбадорж: Бөө дээд тэнгэр, өвгөдийн сүнс, онгодтой ярьдаг учраас хэдэн үеийн түүхийг ч хэлж чадна.

Ард түмэнд “Төрийн зайран” хэмээн өргөмжлөгдсөн Олхонууд овгийн Дондогийн Бямбадорж нь үндэсний язгуур шүтлэгийг дахин сэргээж, бадруулахыг зорьж тэр үйлстээ авъяас чадлаа дайчлан зориулж яваа нэгэн.

Тэрээр сүүлийн үеийн төрийн томоохон ёслолд идэвхтэй оролцож, эртний онголиг шүтлэгийн ёсыг харуулж байгаа юм.

Thursday, August 19, 2010

Д.ЭНХТАЙВАН: Чингис хаан хот гэвэл Монгол улс дэлхийд мєнхєд vнэгvй сурталчилагдана


Урчуудын эвлэлийн хорооны vзэсгэлэнгийн танхимд Тулгар тєрийн 800 жилийн ойд зориулсан Монголын зураач, урчуудын шилдэг уран бvтээлийн “Их Монгол” vзэсгэлэнд Д.Энхтайваны “Хиад Боржгоны Тэмvvжин буюу Чингис хааны хєрєг” тавигджээ. Миний “мэдэх” нvдэнд дассан хєргєєс єєр. Нар салхинд явдаггvй, дєрвєн хананы дунд амьдардаг хотын хvvхдийн адил булцгар хацар, цагаан царайтай Чингисийнхээс огт єєр хєрєг байв. УИХ-ын гишvvн асан, зураач Д.Энхтайвантай ярилцлаа.

Wednesday, August 18, 2010

Хасын тухайд цөөн үг …

Хасын тухайд цөөн үг …

Төрийн Зайран Д.Бямбадоржийн бөөгийн ёслолын яруу найраг

 Тэнгэрийн шүтлэг нь хүн-байгалийн холбоо, элэнц дээд­сийн сэтгэл хүсэл, эрхэс тэнгэр, газар устайгаа мөн­хийн уялдаатай гэсэн тахилга шүтлэгийн өвөрмөц онцлог­той. Турк-Монголчууд, мон­гол­чуудын тэнгэрийн шүтлэг нь байгаль-ертөнцийн аугаа хүчинд шүтэж аливаа зүйл­сийг бүгд амьд биет гэж үзэн тэдгээрт эелэг энэрэнгүй харь­цаж, залибарч иржээ.