Thursday, August 19, 2010

Д.ЭНХТАЙВАН: Чингис хаан хот гэвэл Монгол улс дэлхийд мєнхєд vнэгvй сурталчилагдана


Урчуудын эвлэлийн хорооны vзэсгэлэнгийн танхимд Тулгар тєрийн 800 жилийн ойд зориулсан Монголын зураач, урчуудын шилдэг уран бvтээлийн “Их Монгол” vзэсгэлэнд Д.Энхтайваны “Хиад Боржгоны Тэмvvжин буюу Чингис хааны хєрєг” тавигджээ. Миний “мэдэх” нvдэнд дассан хєргєєс єєр. Нар салхинд явдаггvй, дєрвєн хананы дунд амьдардаг хотын хvvхдийн адил булцгар хацар, цагаан царайтай Чингисийнхээс огт єєр хєрєг байв. УИХ-ын гишvvн асан, зураач Д.Энхтайвантай ярилцлаа.

-Таны зурсан Чингис хааны хєрєг бусад хєргєєс их єєр юм. Их хааныг ийм борлосон царайтайгаар тєсєєлж чадахгvй байна?

-Монголын хатуу ширvvн уур амьсгалд морин дэл дээр ихэнх насаа єнгєрєєсєн хvний царай хєрслєг бор байх байлгvй дээ.



-Тас харанхуй, гэхдээ одтой байхыг бодоход гадна зогсч байна аа даа, таны Чингис. Энэ хєргийг та ямар хугацаанд бvтээв?

-Олон жил бодсон, судалсан. Зургаа хоногт зурсан. 

-Нийслэлийн тєвд ёслол хvндэтгэлийн єргєє Чингис хааны цогцолбор баригдлаа. Ямар болсон бэ?

-Ум ууланд бvтээсэн Чингисийн хєрєг танд ямаршуухан санагддаг вэ. Бас л нєгєє хятад тєрхтэй євгєжєєр Чингис?

- Манай Монголчууд сvг зургийг их бэлэгддэггvй. Тэр тусмаа нар тусдаггvй уулын ар талд. Монголчууд нас барсан хvнийг хvндэтгэн оршуулахдаа ч нартай энгэр газар нутаглуулдаг.

-Та Нийслэлийг Чингис хаан хот болгох тухай тууштай ярьдаг. Гэтэл эсрэгээр утаатай жижигхэн Улаанбаатарыг ингэж нэрлэх нь зохимжгvй гэлцэх хvмvvс ч бий?

- Азийн цагаан дагина гээд л нэрлээ биз дээ. Гэтэл Чингис хааны нэрээр нэрлэх болохоороо яагаад ичээд байдаг юм. Харин Чингис хаан хот болгоё гэдэг маань Монгол Улсаа хєгжvvлье гэсэн санаанаас vvдэлтэй. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ойг бид тэмдэглэж байна. Зорилго нь юу байсан юм бэ? Монгол Улсыг сурталчилах Чингис хааныг мєнхжvvлэх биз дээ. Тэгвэл Нийслэлээ Чингис хаан хот гээд л нэрлэчихвэл Монгол Улсаа ч сурталчилж, Чингис хаанаа ч мєнхжvvлнэ.

-Монгол Улс яаж сурталчилагдаж, Чингис хаан яаж мєнхжих юм бэ?

-Дэлхийд нэртэй СNN, BBC-гээр реклам сурталчилгаа явуулахад манай улс тєлбєрийг нь дийлэхгvй. Харин нийслэлээ Чингис хаан хот гээд нэрэлчихвэл дэлхий даяар єдєр болгон vнэгvй сурталчилагдана. Чингис хотын цаг агаар тийм байна, Чингис хаан хотод тийм тийм улсын тєрийн тэргvvн айлчлав, Чингис хаан хотод тийм тийм жагсаал цуглаан болж байна… гэх мэтчилэн єдєр шєнє, єглєє оройгvй vнэгvй сурталчилахаас гадна дэлхийгээр нэг тарсан монголчууд маань, гадаадад ажиллагсад маань, нийт монголчууд маань “Би Чингис хаан хотод тєрсєн. Би Чингис хаан хотоос ирсэн. Чингис хаан хот руу гэрийнхэндээ захиа бичихдээ ч, утсаар ярихдаа ч эх тvvхээ, эзэн Чингэсээ єдєр болгон, цаг минут тутам дэлхий дээр олон сая хvн дуу хоолойгоороо, чих сонсголоороо дэлхийн бvх хэл дээр гардаг сонин хэвлэлийн хуудсан дээр Чингис хааны нэр цаг мєч тутам манай гариг даяар дуулдагдаж бичигдэж, уншигдаж, сонсогдож, э-мэйл, мессеж илгээгдэхээс илvvгээр яаж сурталчилах юм бэ. Та vvнийг ойлгохгvй байна гэж vv.

-Улаанбаатар хот жижигхэн л болохоос тийм ч жийрхмээр нэр биш санагддаг?

-Монгол Улсын хvн амын гуравны хоёр нь энэ хотод амьдардаг юм шvv. Улаанбаатар хог ихтэй, хот тєлєвлєлт муутай, жижигхэн л гэлцэх юм. Бараг л жижигхэн улсын жижигхэн нийслэлийг их хvний нэрээр нэрлэх нь зохисгvй vзэгдэл гэх гээд байна аа даа. Бид улс орноороо бахархах эрхгvй ч юм шиг. Эсвэл Чингис хаан Монголынх биш юм шиг. Миллиард хvн амтай улсын 10 саяаас дээш оршин суугчтай хотыг л Чингис хаан хот гэж нэрлэбэл зvйд нийцэнэ гэлцэж байна. Цаад санааг нь ухаад vзвэл танд их эвгvй сэтгэгдэл тєрєхгvй байна уу. Энгийн жишээ авья. Бид хvvхэд мэндлэхэд том болсон хойно нь нэр єгнє гэдэггvй биз дээ.

-Улаанбаатарыг єєрчлєх ямар vндэслэл байгаа юм бэ?

-Аливаа нэр агуулгатай байдаг. Коммунист нийгмийн vзэл сурталд бол нийцэж байсан. Єнєє vед бол vгvй. ОХУ-ын Сталинград, Ленинград зэрэг тус бvр арав гаруй сая хvнтэй том хотуудыг цаг vетэйгээ зохицон Санкт Петербург, Волгаград хэмээн хуучин нэрvvдийг нь єгсєн. Английн колони байсан Энэтхэг улс Бомбэй хотоо колончлолоос чєлєєлєгдсєний дараа Мумбай хэмээн нэрлэсэн. Тийм ч учраас бусдаас хараат бус болсон учраас манай улс ч нийслэлээ цаг vедээ нийцvvлэн єєрчлєх шаардлагатай шvv дээ.

-Манай Улаанбаатар хот чинь дэндvv жижигхэн, том хотын нэг районоос ч жижигхэн шvv дээ? Чингис хаан гэдэг нэр нь томдохгvй юу?

-Хамгийн гол нь манай нийслэл харьцангуй хvн ам цєєтэй. Энэ нь бидний давуу тал. 10-20 сая хvн амтай том хотуудад аюулгvй байдал, хууль журам сахиулахад асар их зардал гардаг. Тэр тусмаа терроризмын аюул дэлхий даяар айлгаж байгаа єнєє vед. Их найм саяхан ОХУ-ын Санкт-Петербургт уулзалт хийлээ. Аюулгvй байдал гэхэд асар их хєрєнгє зарж таараа. Учир нь 10 сая хvн амтай, єдєрт хоёр гурван сая хvн орж гарч байдаг хотод аюулгvй байдал сахиулах, том хотын аль подваль, аль орцонд ямар террорист сууж байгааг олж хянана гэдэг бараг тєсєєлшгvй зvйл. Дэлхийн II дайны vед хvн тєрєлхтний хувь заяаг шийдвэрлэх уулзалтууд хvн ам багатай Тегеран, Ялтад болж тvvхэнд Ялта, Тегераны уулзалт хэмээн мєнхєрсєн билээ. Ялта гэдэг бол Крымд байдаг гурваас дєрвєн зуун айл єрхvvдтэй уулын жижигхэн аманд байдаг тосгон шvv дээ. XXI зуунд экологи, эдийн засаг, улс тєрийн асуудлаар Токиогийн, Парисын тунхаглалууд гарсан. Монгол Улсын нийслэлийг Чингис хаан хот гээд нэрлэчихвэл Чингисын тунхаглал хэмээх алдартай уулзалтуудыг ч зохион байгуулах бvрэн боломжтой. Учир нь бидэнд олон давуу тал байна. Тvvхэн уламжлал талаасаа Чингис хааны vед Ази, Европыг хамарсан асар єргєн уудам нутагт тєрийн хууль цааз ноёрхож, гэмт хэрэг зєрчил, шашин хоорондын мєргєлдєєнгvй, 300 орчим жил дэлхий дээр худалдаа арилжаа, шашин соёл, эрдэм боловсрол эрчимтэй хєгжиж, иргэд хvчирхэг тєрийн нємєр нєєлгєнд дэлхий амар амгалан байсныг зvйрлэж, эмэгтэй хvн толгой дээрээ алтан сав тавиад нэг захаас нь нєгєє зах хvртэл 2500-3000 км нутгийг туулсан ч хэн ч тvvнд халдахгvй хэмээн зvйрлэсэн байдаг. Одоо хvн ам цєєтэй, Монгол Улсын хотууд нь аюулгvй байдлыг хянахад илvv хялбар шvv дээ. Ялта хэмээх жижигхэн тосгон гурван гvрний тэргvvний уулзалт болсноор дэлхийд алдаршсан. Говь-Алтайн Дэлгэр, Гуулингийн талд Гуулин хороонд ч юм уу, Дэлгэр суманд тийм уулзалтыг єнєєгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудаар хийж болно шvv дээ. Тарлан хайрханы орой дээрээс тал тал тийшээ таваас арван километрт дурандахад аюулгvй байдал амархан хангагдах ийм нутаг энэ дэлхий дээр єєр хаана байгаа юм.




-Монгол хvн монгол гэрийнхээ босгон дээр хvvхэд суувал нvгэл муу ёр гээд суулгадаггvй. Манай тєрийн ордон монгол єргєє шигээ урагшаа харж байгаа юм бол эзэн хаадаа тєрийн єргєєнийхєє босгон дээр байрлуулсан нь миний л хувьд зохимжгvй санагддаг. Буддын шашны сvм хийдийн vvдэнд хамгаалагч дєрвєн махранз байх ёстой л доо. Тэр жишгийг бодсон юм байлгvй. Манай хаадууд чинь махранзууд биш шvv дээ.


АНУ-ын нийслэл Вашингтон хотод харандаа хэлбэртэй хєшєє байдаг. Энэ хєшєєнєєс єндєр барилга барьж болохгvй гэсэн зарлиг гаргаж байсан гэдэг. Одоо хvртэл энэ зарлиг хvчин тєгєлдєр байдаг. Улсынхаа нийслэлийн тєвийг хvндэтгэлтэй байлгах vvднээс шvv дээ. Тєрийн ордноос єндєр барилга тєв талбай дээр барьж байна. Тєрийн ордныхоо хажуу талд Шангрила гээд гадаадын хєрєнгє оруулалттай зочид буудал барьж эхэллээ. Уран барилгын ансамбль тєрийн нийслэлийн тєв талбайн проектыг урлагын хэлээр ойлгох юм бол тусгаар тогтнолоо алдаж байна. Нийслэлийн тєв талбайд Шангрилаг барих зєвшєєрєл олгосон нь Монголын нийслэл Хархорумыг Бээжин рvv нvvлгэсэнтэй дvйцэхvйц том алдаа мєн. Хэдэн жилийн дараа ийм эрх олгосон хvмvvс нэлээд л муу нэр зvvх байх даа. Шангрилаг барьж болно. Тєв талбайдаа л биш бол.


-Чингис хааны дурсгалын цогцолборын зарим хэсгийг наадмын ємнє ашиглалтад єгсєн. Гэтэл Чингис хааны хvрэл хєшєєг толгой нь биетэйгээ харьцуулахад жижигдсэн гээд шvvмжлэх янзтай?


-Аливаа уран бvтээлд урлаг судлал шvvмжлэл гэдэг бие даасан салбар байдаг. Энэ манайд одоо байхгvй. Том бvтээн байгуулалтыг хариуцлагатай хийх ёстой. Ногоон хєшигний цаана нууж хааж байгаад л хийдэг болж. Ямар ч урлагын мэдрэмжгvй хийсэн байна лээ. Дээлийн нугалаа, хунираа ч гэж байхгvй. Зvгээр л нэлийсэн юм. Хєшєє дурсгал бvтээе гэвэл мєнхийн юм хийхээс аргагvй.


-Зайсангийн аманд бvтээсэн бурхан багш бас том бvтээл. Гадаад, дотоодынхны нvдийг ч чамгvй хужирладаг бололтой?


-Би Монгол зургийн ангийн анхны тєгсєгч. Сэнгэцохио, Ядамсvрэн гээд томчуудаар бурхан бvтээхийг заалгаж байв. Монголын бvх шvтээнvvд Жанрайсигээс эхлээд бvгд урагшаа харсан байдаг. Цорын ганцхан Зайсангийн амны Бурхан багшийг хойш нь харуулж, бурхан бvтээдэг тэр тэгээр бvтээгээгvй. Толгой нь хэт том. Зєвхєн бизнест ашиглахын тулд л бурхан бvтээдэг болжээ. Богд уул руу ар нуруугаа харуулсан. Сэтгэлд ойр буудаггvй юм. Тэгээд бас яг танкны ам Бурхан руу чиглэсэн. Уг нь тэр танктай хєшєєг зочдыг угтан авдаг Цагаан хаалга руу хардаг гээд холдуулсан ухаантай юм шvv дээ. Улс орон минь хєгжиж, хvн ард минь сайн сайхан амьдраасай гэсэндээ л элдэв юманд санаа зовж явах юм даа. Монгол тvмний минь єлмий бат оршиг.


Д.ЭНХТАЙВАН

e-mail: chinggiskhaan_city@yahoo.com




No comments:

Post a Comment